Тэр маань нэг ийм дутагдалтай, гэхдээ яахав дээ
Би сэтгэлээр унаад л сууж байна даа. Сая найз охинтойгоо/ингэж хэлээд сурчихаж/ утсаар ярилаа. Надад нэг залуу гайгуй ч юм шиг санагдаж байсан юм л даа. Гэтэл тэрний тухай манай найз шууд л таагуйгээр шуумжлэн ярилаа. Гэхдээ тэр хоёр танил биш л дээ. Би тэр залуугийн нэг шийдвэрийн тухай хэлсэн чинь: “Тэр юу ч мэдэхгуй. Уулэн дээр яваа баньд байна.” гээд л илт дургуйцсэн байдлаар муулах маягтай ярилаа. Уг нь надад зугээр санагддаг гэж мэдэж байгаа ч…
Найздаа би бас тэр залуугийн тухай нэг юм ярьсан юм. Тэгээд: Тэр тухай сонсоод чамд юу гэж санагдсан бэ?” гэж асуув. “Ёстой сайн залуу юм шиг санагдсан” гэнэ байх гэсэн чинь: “Надад тийм онцгой юм санагдаагуй ээ” гэнээ.
Би маш сайн найзаасаа илт, шулуухан тэрийг муулсан ч гэх уу шулуухан шуумжлэл сонссон чинь нээрээ би шал дэмий юм бодоод яваад байсан ч юм шиг, тэр нээрээ шал онцгуй залуу ч юм шиг санагдчихлаа…
Гэхдээ бас найзынхаа нэг занг мэднэ л дээ. Тэр маань ганц л тийм дутагдалтай. Дэнхуу сайн хун, сайн найз минь боловч.
Нэг унэн юм юув гэвэл: Би сайн хунтэй суувал тэрийгээ сайн гэж найздаа хэлж болохгуй. Бас одоо “Тийм сайхан сэтгэлтэй залуу” нээрээ хэлж байхаа больё. Нэгд, туунийг нөхөртэйгээ харьцуулаад сэтгэлээр унаасай гэж бодохгуй байна хоёрт…
Тэр маань ганц ийм л дутагдалтай, гэхдээ ямар сайн найз маань, ямар сайн хун гээч… Би туунд гомдож болохгуй!
Posted by doljin on September 3rd, 2007 filed in bi-ME &me against/not the music/ but against...also
Leave a Comment