Урьдын л адил биз дээ.
Түүнийг дотроо хэчнээн бодон шаналавч, хавьд мэдрэгдээгүй дурлалын мэдрэмж
сэтгэлд төрөвч,надад хэчнээн ер бусын санагдавч тэр энэ бүхнийг мэдэхгүй. Өмнөх
бүх тохиолдлын адил магадгүй хэзээ ч мэдэхгүй.
Бүтэхгүй дурлал аа гэж...
Амьдралын ердийн өдрүүд үргэлжилж, ажлаа хийж, бусадтай ярьж хөөрч, инээж хөхөрч явтал
дурлал хүрээд ирдэг. Тэгээд л ердын биш болчихно.
Хүмүүс дурлахаараа шүлэг зохиож, дуулмаар болж, баяр баясгалан төрдөг, эсвэл
гэгээнээр гунигладаг гэж байхыг олон сонссон. Гэтэл би...Дурлахаараа сэтгэлийнхээ
гүнд хүртэл зовж шаналдаг болохоор өмнө нь хүнд ер нь дурлаж бариад хэрэггүй юм байна. Одоо
дахиж ингэж бүтэхгүй дурлахгүй. Нэг мөсөн суух хүндээ л, надад сайн хүнд л сайн болно" гэж дурлалаас
айж, зайсхийж явсан.
Одоо гэтэл бас ингээд л гуниглаж суудаг. Гэхдээ энэ удаа жаахан өөр. Ер нь ойрын нэг жил ч байна уу
дурлаагүй болохоор сонин ч юм шиг. Бас саяхан 2 ч оршуулганд оролцсондоо ч тэр үү "Хэзээ нэгэн
цагт үхчихвэл би хүнд дурлаад явж байхгүй. Тэгэхээр шаналсан ч одоо яая гэхэв. Нэг л амьдрах болохоор
шаналлыг ч заримдаа дургүйцэлгүй хүлээн авах хэрэгтэй байх" гэж бодлоо.
Гэхдээ дурлалаа бодоод үзэхэд бүтэхгүй асуудал гэдэг нь ойгомжтой санагдсан болохоор сэтгэлээ барьж,
үнэндээ 2-3 хоног үргэлжлээд л гайгүй болов. Би өөрөө намжаав.
Ямар нэг хүнийг дотроо бодож, мөрөөдөж явавч юу ч бүтэхгүй, тэр хүн ч энэ талаар мэдэхгүй. Тэгээд л
маш богинохон, маш шаналгаатай үргэлжлээд дуусгавар болно. -ЕРӨӨСӨӨ ЭНЭ БОЛ МИНИИЙ ДУРЛАЛЫН
БҮХ ТҮҮХ. Тэгэхэээр энэ удаад ч адилхан гэдэг нь мэдрэгдээд байна.
Гэхдээ намайг огт танихгүй, огт анзаараагүй хүнд би дуртайдаа нэг өөрөө сайн болчихсон юм биш. Уг нь.
Би өөрөө авчраагүй. Магадгүй санаандгүй байж магадгүй ч тэр авчралцсан.
Дугараагүй байхад дугарч, анзаараагүй байхад харж байсан түүнийг гэнэт л санаад эхэлсэн юм .
Гэтэл би худлаа дэмий балай юм ярьж, тоглоом шоглоом хийж явдагаасаа болж, түүний чихэнд таагүй
юм сонордуулчихсан юмуу мэдэхгүй ээ, тэр намайг буруугаар ойлгосон ч юмуу нэг л ёозгүй байх шиг.
Хэчнээн олон залуутай газар, хэчнээн олон залуугийн талаар ярьсан ч, бас өөр залуучуудтай хамт
явж байгаад харагдсан ч тэд нарын хэнд нь би дурлаагүй. Ганцхан түүнд л.
Магадгүй ингээд өөрт нь дурлаад явж байна гэж төсөөлөх ч үгүй байгаа тэр хүнд.
Намайг огт эсрэгээр маань ойлгосон байж магадгүй хүнд.
За сэтгэл эхлээд сэтгэлд дууссан энэ зуурдын дурлалд цэг тависантайгаа адил одоо цэг тавья.
Posted by doljin on October 24th, 2007 filed in bi-ME &me against/not the music/ but against...also
Leave a Comment